Your advertisement!!!
Хүмүүсээ модоо сонгоод мөнгөө бэлдээрэй

Хотоос 10 км зайтай газар  "Ар хустай" гэдэг газар мод тарих үйл ажиллагаа маань болно. Өмнөх бичлэгт тодорхой бичсэн байгаа. Тэр газарт доорх 3 ширхэг мод ургах боломжтой гэсэн мэргэжилтний заавар зөвлөгөөний дагуу Чацаргана, хайлаас, бургас эдгээр 3 модыг сонгож тарихаар болсон. Зураг нь бол хэдэн жил ургацан байгаа зураг лдаа. Тарьсан моднууд маань ургаж гүйцээд иймэрхүү сайхан эд болно доо.

5 сарын 2-ны өглөө 10 цагт Сүхбаатарын талбайгаас автобус явах тул мод тарих хүсэлтэй хүмүүс талбай дээр 10 цаг гэхэд цугларсан байгаарай.

Та тэнд очоод газар дээрээс нь доорх гурван модноос сонголтоо хийгээд суулгацыг худалдаж аваад мэргэжлийн хүмүүсээс зөвлөгөө авч модоо тарих боломжтой.  Нэг хүн хэдэн ч мод тарих боломжтой шүү.

Бгажны хувьд гэвэл хүрз байхад бараг хангалттай байх гэж бодож байна. Модоо тарьчаад голоос ус зөөж услах сав хэрэг болно. Эдгээрийг хүний багаж харалгүй өөрсдөө барьж очоод модоо тарьвал сайн байна..

Энд нэг зүйл хэлэхэд мод тарьмаар байгаа ч өөрсдөө очиж тарих боломжгүй хүмүүс

Хаан банк 5845234089 /Равдан Янжмаа/ гэсэн дансны дугаар луу мөнгөө хийгээд 99688603 дугаарлуу залгаж хэлэх буюу sms бичиж болно шүү хүмүүсээ... Бид таны хандивласан мөнгөн дүнд тохируулаад мод тарих болно

Анги хамт олнооро явах хүмүүс урьдчилан захиалгаа өгөөрэй

Чацаргана 2500 төгрөг

Хайлаас 1000 төгрөг

Бургас 1000 төгрөг

Миний санаачилсан мод тарих энэхүү мод тарих ажил маань их олон хүнд рүрч та бүхэн дэмжиж байгаад баяртай байна. Албан байгууллага, телевиз, радио, сонин сэтгүүл энэхүү ажлыг маань дэмжиж байгаа билээ.

Энэхүү ажлын маань эхний ээлжинд дэмжин хамтран ажиллаж байгаа болон олон нийтэд түгээж буй хэд хэдэн хүмүүсийг дурдах нь зүйтэй болов уу?

1, "Сэлбэ төгөл" бүлэг

2, "Шинэ өглөө" блогчдын сан

3. Үндэсний ухамсар клуб, Book cafe

4. Hifi 98.9 fm радио

5. Зууны мэдээ сонин

зэрэг хүмүүстээ баярлаж байгаагаа хэлэхэд таатай байна. Хамтран ажиллах хүмүүс албан байгууллага нэмэгдэн гэж найдаж байна.  Хамгийн гол нь иргэдийн оролцоо дэмжлэг маш их байна

энэхүү үйл ажиллагаа маань миний хорин насны төрсөн өдрийн баяртай нэг өдөр давхцаж байгаа юм байна шдээ

Сэтгэгдэлүүд:

1. Шинэков | 2009-04-19 20:00:26
1 t hahahahhhah eminent chi shvv
2. SoNGolT.com | 2009-04-19 20:01:43
Eh orondoo hairtai humuus ni tegeed oroltsono bizee
3. зочин (зочин) | 2009-04-19 20:08:15
Аан заза энийг хүлээж байлаа би 10 бургас тарьнаа хэхэ очиж мод тарих хүмүүстээ хандаж хэлэхэд нэгэнт ингээд замын зардал энэ тэрийг нь дагаад явж байхад та бүхэн тэнд очоод дор хаяж таван мод тариасаа гэж хүсэж байна
4. The BeaTLeS | 2009-04-19 20:10:20
Angiaraa yavna aa
5. EmInEnT | 2009-04-19 20:17:43
Зочиндоо баярллаа үнэхээр гоё үг хэллээ
6. Namara | 2009-04-19 20:20:30
Дэмжиж байгаа шүү очноо, Хүрз жоотуугаа яах уу? Бариад очих уу тэндээсээ өгөх үү?
7. EmInEnT | 2009-04-19 20:26:33
Бгажны хувьд гэвэл хүрз байхад бараг хангалттай байх гэж бодож байна. Модоо тарьчаад голоос ус зөөж услах сав хэрэг болно. Эдгээрийг хүний багаж харалгүй өөрсдөө барьж очоод модоо тарьвал сайн байна..
8. Namara | 2009-04-19 20:31:19
Тийм тийм багаж авч ирвэл сайн гээд бичлэгтээ нэмчүүл зүгээр юм байна. Жишээ нь ус зөөх хувин гэж чи хэлээгүй бол санаанд орохгүй нь байна шүү.
9. EmInEnT | 2009-04-19 20:44:23
харин тиймээ таныг хэлэхээр чинь би бас саналаа шдээ
10. blogtoihun | 2009-04-19 20:56:04
Ёстой зөв санаа амжилт хүсье? Миний өмнөөс мод тариад өгөх хүн байгаа болУУ?
11. EmInEnT | 2009-04-19 20:58:45
та модныхоо үнийг өгөөд хэдэн мод тарьчих гэвэл би дуртай тариад өгье.
12. Энгийн үг | 2009-04-19 21:13:57
aan za tarisan mod buhen saihan urgah boltugai
13. tuyanaa | 2009-04-19 21:23:43
za ene udriig chin martchihgvi um shuu estoi shan sanaa bn amjilt hvsie
14. EmInEnT | 2009-04-19 21:25:43
мартаж болохгүй ганцхан өдөр хэхэхэ
15. Badman | 2009-04-19 22:06:08
Сайн дүү шүү. Явж чадахгүй чигсэн мөнгө хандивлана аа. Дүү ахынхаа өмнөөс тарьчих юм байна. Сайхан ажил санаачилсанд талархжийна.
16. ЖИГЭЭ (зочин) | 2009-04-20 16:05:32
Бяцхан ч гэсэн төгөлтэй болно гэдэг О2-тоо оруулж байгаа том буян юм болов уу даа.
http://bnjigee.blog.gogo.mn/entry/ff80808120c0317c0120c254d40a00b8/
уншаарай
17. Pearle Deppsu (зочин) | 2009-04-20 16:46:29
аан чи нөгөө 2 сая дах иргэн гээд яваад байсан залуу мөн үү?

МБОХХ дээр ирж байсан?
18. ЗОРИГТ8 | 2009-04-20 16:53:58
Том хүрз, том хувин бариад очуул...Тэгээд бас том далбагаар малгайгаа өмсцөн...хэ хэ..
19. EmInEnT | 2009-04-20 16:54:04
Үгүй үгүй би тэгж явж байгаагүй ээ
20. Баяраа | 2009-04-20 17:11:30
Хэдэн жилийн дараа тэр төгөлд чинь очоод хэвтчихье байз! Амжилт шүү! сайхан үйл
21. medicalscience | 2009-04-20 17:36:06
за амжилт хүсье. би бас захиалж тариулна. нэг нэг ширхэгийг тариулдаг юм билүү. чацаргана л илүү дажгүй юм байна.
22. NaDiA | 2009-04-20 17:47:12
энэ үйл ажиллагаанд оролцоно гэж боджгоо шүү.
23. EmInEnT | 2009-04-20 17:48:13
тэгээрэй хэхэхэ
24. bukee | 2009-04-20 18:41:35
хайртай нь ч хартай нь оролцон биздэээ монголбой хахаха...
25. embi | 2009-04-21 15:49:02
Амжилтхүсье залуусаа
26. Tlg_UB | 2009-04-21 20:59:50
Төрсөн өдрийн мэнд хүргэе! Сайн үйлс дэлгэрэх болтугай!
27. ~Bubbles~ | 2009-04-21 23:29:22
Оо за бух юм нь бэлэн болцон байна шдээ!Мундаг залуу шуу!Сайн байнаа.Дээрх дансаар монгоо шилжуулчээд хэлнээ ок?Монголд байхгуй байгаа нь харамсалтай...
28. EmInEnT | 2009-04-22 00:38:37
мандахаа баярлалаа таны хандивласан мөнгө эх орныхоо хөгжилд хөрөнгө оруулалт болон үлдэх болно
29. Мармелад | 2009-04-22 11:37:09
манай найз охины төрсөн өдөр байгаан. төрсөн өдрөөрөө мод тарих чинь майр сайн байгаан гээл ятгаж байгаад аваад очноо хө ямар гоё юм бэ.чи тис-ийн геологид сурдагуу эминэнтээ.эсвэл газарчин юмуу геологи мэрэгжил гоё тээ,
30. ВАФЛЬ | 2009-04-23 10:32:05
төрсөн өдрөө гайхалтай тэмдэглэхийн байна даа. Амжилт гүсий... Дэмжээд л байаа шүү.
31. ВАФЛЬ | 2009-04-23 10:32:51
Бичлэг сэтгэгдэлийн фонд арай л жижиг юмаа. Шоргоолж гүйгээд нүд гүйцэхгүй нь хэхэ
32. EmInEnT | 2009-04-23 10:35:29
Баярлалаа Вафль эгчээ эхний ажлаа дуусгачаад орон гэрээ төвхнүүлнээ
33. paulchris | 2009-04-23 10:45:27
4 ширхэг хайлаас тарьяааа
34. Болжмор | 2009-04-23 11:21:43
Сайхан зүйл санаачилсанд баярлалаа...манай сан маш идэвхитэй оролцож өөрсдийн төгөлөө босгох болноо
35. үйтэн | 2009-04-23 12:12:48
99748528 ruu sms bicheerei . Bi gaduur ajiltai online d bj chadkui bn
36. ВАФЛЬ | 2009-04-23 13:05:52
унааны асуудал юу болсон бэээ? хө
37. ВАФЛЬ | 2009-04-23 13:58:10
анги хамт олноороо очно шүү, за байз... мнжр чинь надад байдаг билүү дээ...айн???
38. Silenttone | 2009-04-23 17:27:45
Бахархмаар хүү байна шүү Эминент
Эгч нь бас хайртай хүмүүсийнхээ өмнөөс мод тариулья тэхүү..
Зурвасаа үзээрэй
39. EmInEnT | 2009-04-23 19:14:17
унааны асуудал шийдэгдэж байгаа та бүхэн талбай дээр ирээд суугаад газар луугаа явнаа
Заа, энэ сайхан ажилд чинь хоёр хайлаас, гурван бургас тария гэж бодлоо. Тэмдэглээд аваарай. Усны сав гэл үү? За нэг юм тэврээд очиноо. Ус голын дэргэд юм чинь бургас нь илүү байх гэж бодлоо.
41. xoxotushka | 2009-04-23 20:25:46
jonoo sain uu xo. modnii ajil chen saihan urnuj bgaan bn da. ter odor ni degdej ochood heden burgas hailaas tarinaa. amjilt husii
42. UbDaNcE_Saihnaa | 2009-04-23 20:34:37
bi burgas tarina daa 1000 iin baina shd te
43. Namara | 2009-04-23 20:41:01
Ямар ямар хэдэн мод тарихаа захиалга өгөх юм уу? Би нэг найзтайгаа очих санаатай, асууж байгаа хэлье.
44. amanjinka | 2009-04-24 01:41:43
ЗА АМЖИЛТ ХҮСЬЕ
45. EmInEnT | 2009-04-24 01:45:28
баярлаад л байна даа
46. hawks | 2009-04-24 10:09:03
Би хашаандаа нэг мод тарих хүсэлтэй 2 жил болжийно доо. Гучин насныхаа ойгоор тарина аа
47. EmInEnT | 2009-04-24 10:17:00
тэгээрэй мод сайхан шү дээ
48. sune | 2009-04-24 21:35:05
чацарганы мод их ус шаарддаг гэсэн, бас эр эмээр нь тарьдаг гэд байдаг байх аа тэ

би бас мэдээллийн спонсор /гэдэг билүү/ тэр нь болъё, зураг дараа л блогтоо оруулаал

төрсөн өдрөөрөө нилээн буян үйлдэх нь дээ
49. EmInEnT | 2009-04-24 21:36:16
сүнэ тэг тэг апратаа авч ирээрэй
50. sune | 2009-04-24 21:41:08
ок ок, зай нь дуусчихгүй бол олон зураг авнаа гэж
51. Чацарганы Бут | 2009-04-24 21:57:14
aan ta nar saihan zuil sanaachilj baigaa yum baina. amjilt husye.
52. jerry_gg | 2009-04-25 23:54:06
yooooo biye l awaachij bolohgui yumuu bagaj ntr bhgushdee hehe. neeree hedees ergej ireh we?
53. EmInEnT | 2009-04-26 23:16:01
Энэхүү блогийг хөтөлж явах хүсэлтэй хүн байвал atuulai@yahoo.com хаягаар холбогдоорой. Үргэлж хамт байсан уншигчиддаа баярлалаа.

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.