За мод тарих уу гэсэн санаачлагыг маань их олон хүн дэмжиж урам хайрлалаа. Та бүхний өгсөн урмаар мод тарих энэхүү бодлоо үйл хэрэг болгохоор шийдлээ. Блогчид маань надтай хамт хүрз жоотуугаа бариад модоо тарина гэж итгэж байна. Миний энэхүү саналыг дэмжиж хамтрах санал тавьсан closefriend хэмээх блогтой Пүрвээ ахдаа баярласнаа илэрхийлэе.
Пүрвээ ах бид 2 уулзан хаана хэрхэн мод тарих вэ гэдэг талаар жаахан ярилцлаа. Ер нь модыг 4 сарын 15-аас 5 сарын 15-ны хооронд тарьдаг юм байна. Цаг хугацаа нь эдгээр өдрүүдийн аль нэг амралтын өдөр байх болов уу? Та бүхний саналаар завтай боломжтой өдрийг нь сонгон тарих болно саналаа ирүүлээрэй
Бараг ширгээд алга болж байгаа Сэлбэ голын ай сав газар хотоос 10-аад км зайтай газар 4 га газрыг банжигчид маань мэдэлдээ авч мод тарьвал ямар байна. Мод тарихад тухайн нутаг дэвсгэрийн хамгаалалтын газраас зөвшөөрөл авах шаардлагатай. Үүнийг Пүрвээ ах зохицуулж хийж эхлээд байгаа. 2 жилийн дараа та бидний итгэл сэтгэлээр бий болсон төгөл сүндэрлэх болно гэж бодохоор хурдхан л тарьмаар байна.
Ямар нэгэн зүйлийг хийж бүтээхэд тодорхой хэмжээний санхүүжилт хэрэгтэй гэж бодном. Наад захын жишээ нь л гэхэд бид суулгац авах шаардлагатай шд. Миний энэхүү ажлыг гадаадад байгаа сэтгэл нэгт ахан дүү маань дэмжиж өөрийн биеэр оролцож чадахгүй гэдгээ илэрхийлсэн байгаа. Ахан дүүс минь ээ та бүхэн тодорхой хэмжээний хандив өргөхийг хичээнгүйлэн хүсэж байна.
Эх орны маань үзэсгэлэнт байгаль та бидний нүдэн дээр доройтон мөхөж байгаа. Та зориг гарган эх орондоо хөрөнгө оруулалт хийгээрэй найзуудаа.
Тун удахгүй 1 суулгац хэдэн төгрөг болох энэхүү үйл ажиллагааг хийхэд хэдэн төгрөг хэрэгтэй болох талаар судалж үзээд бичлэг үргэлжлүүлэн оруулах болно.
Нэг мод тарьвал энэ насны буян
Хоёр мод тарьвал хойд насны буян
Та рекламан дээр нэг дарж надад хөрөнгө оруулалт хийгээрэй... Баярлалаа
Үргэлжлэл бий>>>>>>>>




Сэтгэгдэлүүд:
одоо амжилт хүсээд өнгөрөх биш сэтгэл зүрхээрээ эх орныхоо тлөө санаа тавиад өгөөрэй гэж та бүхнээсээ хүсэж байна.
za za hurdan ter udur boloosoi
Сэтгэгдэл үлдээх: